Худал мэдээлэл нийтэлсэн цахим хуудсуудыг 50 сая еврогоор торгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЕРЛИН. /Reuters/. Үзэн ядсан үг хэллэгтэй, бусдын нэр төрд халдсан хуурамч мэдээ мэдээлэл нийтэлсэн, ийм агуулга бүхий мэдээллийг тэр даруйд нь шуурхай устгаагүй нийгмийн сүлжээний цахим хуудсуудыг шийтгэх тухай хуулийн төслийг Германы Засгийн газар лхагва гарагт сайшаажээ.
Уг хуулийн төсөлд тусгаснаар, худал мэдээ мэдээлэл нийтэлсэн цахим хуудсуудад 50 сая хүртэлх еврогийн торгууль ногдуулна.
Германы хуулийг илэрхий зөрчсөн агуулга бүхий худал мэдээ мэдээллийг нийгмийн сүлжээнүүд 24 цагийн дотор устгах ёстой гэж хуулийн төсөлд тусгасан байна.
Германы Хуульзүйн сайд Хейко Маас хэлэхдээ “нийгмийн сүлжээнүүд бусдыг өдөөн турхирсан мэдээ мэдээлэл гаргахаас зайлсхийх ёстой” гэв.
Одоо энэ хуулийн төслийг парламентаар батлуулах юм.
Г.Доржханд