"Нэхээсгүй эдлэл” компанийн ханш 14.82 хувиар унав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 29 хувьцаат компанийн 25,752 ширхэг хувьцаа арилжсанаас 17 компанийн хувьцааны ханш өслөө.
Тодруулбал 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Хөх ган" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.10 хувиар өссөн бол "Нэхээсгүй эдлэл” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.82 хувиар уналаа.
Мөн өдөр "MSE ALL" индекс 827.1 нэгж болж 1.79 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 455 тэрбум 386 сая 428 502 төгрөг боллоо.