Монголбанк 12 сая ам.доллар худалдаж авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк өнөөдрийн дуудлага худалдаагаар 12.0 сая ам.долларыг 2444.00 төгрөгийн хаалтын ханшаар худалдаж авлаа.
Банкууд 2434.25 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 2.2 сая ам.доллар худалдан авах, 2443.81 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 14.7 сая ам.доллар худалдах, 350.94 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 18.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.
Харин своп, форвард арилжаагаар банкууд 1.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк биелүүлсэнгүй.