Өнөөдрийн арилжаагаар 9 компанийн хувьцаа өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-03 18:39:13

 Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 13,821 ширхэг хувьцаа арилжсанаас 9  компанийн хувьцааны ханш өссөн байна.

Тодруулбал 6 компанийн хувьцааны ханш буурсан  бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.72 хувиар өссөн бол "Ган хэрлэн” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.83 хувиар уналаа. 

Эл өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 17 ширхэг үнэт цаас 1 сая 589 500 төгрөгөөр арилжжээ.

Ингэснээр "MSE ALL" индекс 823.82 нэгж болж 0.4 хувиар өссөн  байна.

Связанные новости