Иракийн дүрвэгчдэд туслахыг НҮБ-ын тэргүүн уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-01 09:38:21

НҮБ. /Xinhua/. Иракийн Мосул хотоос дүрвэгчдэд тусламж дэмжлэг үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш уриаллаа.

Дайны хөлд нэрвэгдсэн  тус хотоос дайжсан иракчууд амьдарч байгаа хуаранд НҮБ-ын тэргүүн баасан гарагт очиж, нөхцөл байдалтай танилцжээ. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлээс улсынхаа хоёр дахь том хот болох Мосулыг чөлөөлөхийн тулд Иракийн засгийн газрын хүчнийхэн цэргийн ажиллагаа явуулсаар байгаа юм.

Дүрвэгчдэд туслахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын тэргүүн А.Гутерриш уриалаад, “олон улсын хамтын нийгэмлэг Иракт анхаарлаа илүү их хандуулах хэрэгтэй байна” гэж цохон тэмдэглэжээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, Мосулаас дүрвэсэн 300 мянган орчим хүнд туслахад 570 сая  доллар хэрэгцээтэй байгаагийн ердөө 4 хувь нь цуглаад байгаа аж. Дүрвэгчдэд хоол хүнс, майхан зэрэг өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн дутагдалтай байна.

Г.Доржханд

Связанные новости