Улаанбаатарт үүлшинэ, хур тунадас орохгүй

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-04-01 08:56:45

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус  дулаан, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр 2-7 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

 

 

Связанные новости