Төвбанк 9.9 сая ам.доллар худалдаж авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанк өнөөдрийн валютын дуудлага худалдаагаар 9.9 сая ам.долларыг 2453.83 төгрөгийн хаалтын ханшаар худалдаж авлаа.
Дуудлага худалдаанд банкууд 2451.25 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 0.4 сая ам.доллар худалдан авах, 2453.85 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 14.6 сая ам.доллар худалдах, 350.60 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 19.0 сая юань худалдан авах, 357.60 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 1.0 сая юань худалдах санал тус тус ирүүлжээ.
Харин своп, форвард арилжаагаар банкууд 1.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк биелүүлсэнгүй.