Гурван компанийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 24 хувьцаат компанийн 20,720 ширхэг хувьцаа арилжсанаас гурван компанийн хувьцааны ханш өсчээ.
Ингэснээр компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тодруулбал “Шарын гол" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Монгол шевро” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.89 хувиар уналаа.
Мөн өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 1,172 ширхэг үнэт цаас 112 сая 465 120 төгрөгөөр арилжсан байна.
"MSE ALL" индекс 816.96 нэгж болж 0.02 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 414 тэрбум 561 сая 756 649 төгрөг боллоо.