"Фронтиер ҮЦК"-ийн андеррайтер эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-29 17:04:58

"Фронтиер ҮЦК" ХХК-ийн андеррайтерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр "Фронтиер ҮЦК" ХХК-ийн андеррайтерын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг  хүчингүй болгосон байна.

Өнөөдрийн байдлаар Үнэт цаас гаргагчдыг Хөрөнгийн зах зээлд зуучлах чиг үүрэг бүхий андеррайтерын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 24 компани Хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй байна.

 Б.Заяа

Связанные новости