Үхэлд хүргэсэн зам тээврийн ослын тоо Европт 19 хувиар буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРЮССЕЛЬ./KAZINFORM/. Европын Холбооны /ЕХ/ орнуудын авто замууд дэлхийн хамгийн аюулгүй замууд гэж тооцогдсон хэвээр байна.
“2016 онд Европын замууд дээр 25,5 мянган хүн осолдон амиа алдсан нь өмнөх 2015 онтой харьцуулахад 600-гаар, 2010 онтой харьцуулахад 6000-гаар буурсан тоо юм. Ингэснээр сүүлийн 6 жилийн хугацаанд Европын замууд дээр осолдон амиа алдсан хүний тоо 19 хувиар буурсан” тухай Европын Комиссын мэдээлэлд дурджээ.
1 сая хүнд ногдох зам тээврийн ослоор амиа алдсан тохиолдлын тоо ЕХ-ны гишүүн орнуудад 50 байдаг бол дэлхийн дундаж 174 байдаг байна. Тодруулбал, энэ үзүүлэлт Шведэд 27, Их Британид 28, Нидерландад 33, Испанид 37, Данид 37, Германд 39, Ирландад 40 байдаг ажээ.
Х.Сарнай