Пол Маккартни шинэ цомгоо гаргахаар ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-03-29 13:33:05

МОСКВА. /TASS/. “The Beatles” хамтлагийн гишүүн асан Пол Маккартни дуучин Аделийн продюсерээр ажиллаж байсан Грег Керстинтэй хамтран шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа ажээ. Энэ тухай AFP агентлаг мэдээллээ.

“Намайг моод хөөлөө гэж хүмүүс хэлж магадгүй гэж би санаа зовж байна. Та нар энэ продюсерийн талаар зөвхөн муугаар л бодож байгаа байх, харин тэр хүн бол үнэхээр суут ухаантай залуу шүү” гэж нэрт хөгжимчин ярьсан байна.

Г.Керстин бол “Grammy”-ийн шагналыг дөрвөн удаа хүртсэн хүн юм.

Дашрамд хэлэхэд, Маккартни хамгийн сүүлд “New” гэдэг цомгоо 2013 онд гаргасан билээ.

О.Барс

 

 


 

Связанные новости