“Paramount” компани “Warner Brothers Discovery”-д илүү ашигтай санал тавина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-12-09 12:01:28

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /DW/. Америкийн “Paramount” компани “Warner Brothers Discovery”-г худалдан авахын тулд “Netflix”-тэй өрсөлдөхүйц санал тавихаар төлөвлөж байгаагаа даваа гарагт мэдэгджээ. 


“Netflix” компани “Warner Bros.”-той 72 тэрбум ам.долларын /62 тэрбум евро/ гэрээ байгуулахаар тохиролцсон талаараа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн боловч “Paramount”-ын зүгээс хувьцаа эзэмшигчдэд 108.4 тэрбум ам.долларыг санал болгоно гэдгээ мэдэгдсэн байна.


“Paramount” компанийн мэдэгдсэнээр, “Warner Brothers Discovery”-г худалдан авах санал нь “Netflix”-ийнхээс илүү сайн нөхцөлтэй бөгөөд хувьцаа эзэмшигчдэд 18 тэрбум ам.долларын бэлэн мөнгө, мөн зохицуулах байгууллагын зөвшөөрөл олгох явцыг илүү хялбаршуулах саналыг тавьж  байгаа ажээ.


Мөн “Netflix”-ээс ялгаатай нь Paramount” нь “Warner Bros.”-ийн кабелийн сувгуудыг худалдаж авах санал тавьж байгаа бөгөөд “Netflix”-ийн саналыг “хуурамч хэтийн төлвийн үнэлгээн” дээр үндэслэсэн хэмээн мэдэгдээд, татгалзсан хариу өгөхийг хувьцаа эзэмшигчдээс хүссэн байна.


“Paramount” нь 12 долоо хоногийн хугацаанд “Warner Brothers Discovery”-д зургаан санал хүргүүлжээ. “Бидний санал Холливүүдийг илүү хүчирхэг болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ нь уран бүтээлчид, үзэгчид болон кинотеатруудын ашиг сонирхолд нийцнэ” гэж “Paramount”-ын гүйцэтгэх захирал Дэвид Эллисон мэдэгдсэн байна. 



Связанные новости