Гуравдугаар сарын 29-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2017-03-29 10:06:33

09.30 цагт: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хамтран “Цахим засаглал: Олон улсын туршлага” сэдэвт сургалт ГХЯ-ны хурлын танхимд болно. 

10:00 цагт Монгол Улсын Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанар болон хүүхэд хөгжлийн үр дүнд хийсэн Дэлхийн банкны судалгааны нээлт Улаанбаатар зочид буудалд болно.

11:00 цагт Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган Монголын Залуучуудын Холбооны Залуус танхимд болно.

11:00 цагт НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр зудтай орон нутгийн хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдийн аминдэм, бичил тэжээлийн бэлдмэл хүлээлгэн өгөх үйл ажиллагаа ЭМЯ-нд болно. 

11:00 цагт Зэвсэгт хүчний Жанжин штабаас батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний хэмжээнд 2017 оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор хэвлэлийн бага хурал БХЯ-нд зохион байгуулна. 

14.30 цагт: Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд Евразийн эдийн засгийн комиссын сайд В.Н.Корешков Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагатай хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулна.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт “Түц эрхлэгчдийн Түмэн холбоо”-ноос төрийн албан хаагчидтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ.

11:30 цагт “Монгол хүний төлөө нам”-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

 

 

 

 

 

Связанные новости