"Ремикон” компанийн ханш 1.40  хувиар унав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-28 20:00:19

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 компанийн 35,602 ширхэг хувьцаа арилжсанаас 13  компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал  хоёр компанийн хувьцааны ханш буурсан  бол таван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто импекс"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.80 хувиар өссөн бол "Ремикон” компанийн ханш хамгийн өндөр буюу 1.40  хувиар уналаа. 

Мөн  өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 2,220 ширхэг үнэт цаас  212 898,000 төгрөгөөр арилжсан байна.

 Ингэснээр  "MSE ALL" индекс 817.14 нэгж болж 0.32 хувиар өссөн  үзүүлэлт гарлаа.

Связанные новости