Өнөөдрийн арилжаагаар 12 компанийн хувьцаа өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-24 19:04:02

Өнөөдрийн  арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 32 хувьцаат компанийн 77,806 ширхэг хувьцаа арилжсанаас 12 компанийн хувьцааны ханш өслөө.

Мөн 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байв. “Их барилга"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.94 хувиар өссөн бол "Авто импекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.22 хувиар унажээ. 

Түүнчлэн эл өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 3,062 ширхэг үнэт цаасыг 292 сая 829 190  төгрөгөөр арилжсан байна.

Мөн Тендер арилжаагаар "Хорго хайрхан" ХК-ийн 109,921 ширхэг хувьцааг нэг бүрийг нь  273 төгрөгөөр буюу нийт  30 сая 8 433 төгрөгөөр арилжжээ.

 Ингэснээр "MSE ALL" индекс 820.01 нэгж болж 2.83 хувиар буурсан  байна.

Связанные новости