Монголбанк своп хэлцлийн саналыг биелүүлсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/.Гадаад валютын дуудлага худалдаагаар Төвбанк 2458.20 төгрөгийн нэг ханшаар 25.9 сая ам.доллар нийлүүллээ.
Тодруулбал банкууд 2458.75 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 34.4 сая ам.доллар худалдан авах, 355.14 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 68.5 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
Харин Монголбанк банкууд 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг биелүүлсэнгүй.