"Мик Холдинг” нэгж хувьцаандаа 471 төгрөг 60 мөнгө  олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-18 15:37:21

Улаанбаатар/МОНЦАМЭ/."Мик Холдинг” ХК-ийн ТУЗ энэ сарын 16-нд хуралдаж нийт 9.8 тэрбум төгрөгийг ногдол ашиг тараахаар тогтоол гаргасан байна.  

Тодруулбал тус компани  нэгж хувьцаандаа 471 төгрөг 60 мөнгийг  олгохоор шийдвэрлэж, хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийг хуваарилахаар болжээ.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийг ирэх  дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөр гаргах юм байна. Харин ногдол ашгийг тавдугаар сарын 5-нд "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ.

 Б.Заяа

 

Связанные новости