ЗГҮЦ-ны хоёрдогч арилжаагаар 1 030 ширхэг үнэт цаас арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨчигдрийн Хөрөнгийн биржийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 19 компанийн 29,472 ширхэг хувьцаа арилжсанаас 9 компанийн хувьцааны ханш өссөн байна.
Харин 7 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Жуулчин дюти фрий" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.05 хувиар өссөн бол "Хөх ган” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.68 хувиар унав.
Мөн өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 1,030 ширхэг үнэт цаас 99 сая 961 500 төгрөгөөр арилжсан байна.
Ингэснээр "MSE ALL" индекс 858.08 нэгж болж 0,53 хувиар өссөн үзүүлэлт гарлаа.