Гуравдугаар сарын 17-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-03-17 09:05:52

09.00 цагт Төрийн ордонд Германд төгсөгчдийн чуулга, уулзалт болно.

09.00 цагт Туушин зочид буудалд Монголын телевизүүдийн чуулган болно.

09.00 цагт Шадар сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар Баянзүрх дүүрэгт ажиллана. Утас: 99931267

09.00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын үнэлгээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" хэлэлцүүлэг болно.

10.00 цагт ГССҮТ-ийн “Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчны шинэчлэл” төслийн нээлт болно.

10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.

10.00 цагт НМХГ-т Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилга, барилгын суурийн ухсан нүх, шар усны үер далан сувгуудуудад хийгдсэн хяналт шалгалт болон дэд бүтцийн хяналтын чиглэлээр мэдээлэл хийнэ

11.00 цагт Ганзам 20-р сургуульд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хууль зүйн сайд С.Бямбацогт, ХНХЯ-ны сайд Н.Номтойбаяр болон Нийслэлийн удирдлагууд БГД-ийн иргэдтэй уулзалт хийнэ.

12.30 цагт Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд УИХ-ын гишүүн Ж.Батзандан цэргийн албан хаагчид болон тэтгэвэрт гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлнэ.

15.00 цагт БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд тус улс руу зорчих визний журамд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ.

 “Монгол ньюс” мэдээллийн төвд

12.00 цагт  Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахгүй болсон талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Монголын үндэсний гар урлал, өрхийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдхүүнийг борлуулах www.xooxmongol.mn цахим хуудсын талаар мэдээлэл хийнэ.

Связанные новости