Хөрөнгийн бирж жагсаалтаас долоон компанийг хасав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн жагсаалтаас долоон компанийг хассан байна.
Тодруулбал Симбол, "Баянтолгой", "Гантөмөрт", "Завхан тээх", "Монгол эсгий эсгий гутал", "Оргил Говь-алтай", "Улиастай тэгш" зэрэг компанийг хасчээ.
Компанийн тухай хуулийн 83.1 дүгээр заалт, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн компанийн дүрмийн 8.10.11-р заалт, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 24.8 дугаар заалтыг тус тус үндэслэн хасалт хийсэн байна.
Б.Заяа