Банкууд 10.2 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-16 17:22:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Банкууд өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаанд  2452.17 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 10.2 сая ам.доллар худалдан авах, 2457.07 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 14.1 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ.

 Мөн 353.67 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 58.0 сая юань худалдан авах санал  ирүүлсэн бөгөөд Монголбанк дуудлага худалдаанд оролцсонгүй.

Түүнчлэн банкууд 3.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк  биелүүлсэнгүй.

Связанные новости