Гуравдугаар сарын 15-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-03-15 09:07:51

09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар "Шинэ төрийн сэргэн мандахуй" нээлттэй хэлэлцүүлэг болно.

09.30 цагт Архивын ерөнхий газрын байранд Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

10.00 цагт “Хэрэглэгчийн эрхийг дээдлэе” өдөрлөг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т болно.

10.00 цагт HМХГ-ын хурлын танхимд агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт "Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017" өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүд танилцана.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “Бохир ус бол ашиглагдаагүй нөөц юм” сэдвээр БОАЖЯ, НЗДТГ-аас мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Монголньюс" мэдээллийн төвд "Олимпизмыг аврах хөдөлгөөн" ТББ-аас МҮОХ-ны хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтаж, нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах бодлого, салбарын хуулиудыг сурталчлах зорилготой "Батлан хамгаалах багц хуулиудыг сурталчлах өдөрлөг" Соёлын төв өргөөнд болно.

11.30 цагт Корпорэйт Конвеншн Центрт УИХ-аар шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг холбогдох албаныханд хүлээлгэн өгөх ёслол болно.

14.00 цагт Премиум паласт Голландын PUM олон улсын байгууллагаас транзит тээвэр, орон нутаг болон хот хоорондын тээвэрт эрүүл мэнд, хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар семинар зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11.00 цагт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачлага өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “GOOD NEIGHBORS” олон улсын байгууллагаас “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Связанные новости