Улаанбаатарт 4-6 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-03-15 07:52:39

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, Алтай,Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи баруун өмнөөс секундэд5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАРХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градусхүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Связанные новости