Гуравдугаар сарын 14-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдоод буй Ц.Амгаланбаатар нарын шүүх хурал Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.
09.00 цагт “Цахилгаан дамжуулах агаарын шугамд махчин шувууд хүчдэлд цохиулах эрсдэл, түүнийг бууруулах боломж” сэдэвт зөвлөгөөн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.
09.00 цагт Стандарт, хэмжил зүйн газарт тус байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн болно.
10.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд Япон улсын эмч, мэргэжилтнүүд өвчтөнийг оношлох, эмчлэх талаар үндэсний сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулна.
10.00 цагт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Куба улсаас Монгол улсад суугаа элчин сайд нар Зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллана.
10.00 цагт Энэ сарын 22-нд Монгол Улсад тоглолтоо хийх Казахстаны алдарт дуучин Төрэгали Төрэали Чингис хаан олон улсын нисэх буудалд бууна.
10.00 цагт НЗД С.Батболд НЗДТГ-ын А зааланд иргэдтэй уулзана.
10.00 цагт Соёлын төв өргөөнд Нийслэлийн Боловсролын газар, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороотой хамтран “Монгол хүн-хүмүүжлийн анхдугаар зөвлөгөөн” зохион байгуулна.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд Фокус судалгааны төвөөс тамхины хор уршигтай холбоотой судалгаа, аж ахуйн нэгжүүд тамхины сурталчилгааг хэрхэн хийдэг тухай арга технологийг танилцуулна.
11.00 цагт Монголбанкинд орон сууцны үнийн индексийг танилцуулна.
11.00 цагт Үндэсний статистикийн хороонд Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны 2-р сарын төлөв, байдлыг танилцуулна.
12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Ард түмний онц түр зөвлөл”-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
15.30 цагт Монгол бөхийн өргөөнд “Тэнгэрлэг аав” тоглолтын орлогоос гурван гэр бүлд таван ханатай гэр бэлэглэнэ.