Н. Модигийн нам мужийн сонгуульд ялалт байгуулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРШИНЭ ДЕЛИ. /CNN/. Нарендра Модигийн нам Энэтхэгийн гол том мужуудын нэгд үнэмлэхүй ялалт байгуулсан нь Ерөнхий сайдын ажлын эхлэлд том түлхэц боллоо.
Бахаратия Жаната Нам Энэтхэгийн хамгийн олон хүн амтай Ютар Прадеш мужид 1980 оноос хойш анх удаа дийлэнх олонхийн саналаар ялалт байгуулж хяналт тогтоож чадлаа.
Н.Моди орон нутгийн өрсөлдөгч намууд болох Самажвади болон Бахужан Самаж намын эсрэг компанит ажлаа өөрийн биеэр гардан явуулжээ. Модигийн нам Ютарахан мужид ч ялалт байгуулахаар байгаа аж.
Энэтхэгийн Сонгуулийн комисс үндэсний үзэлт, хиндү шашны үзэл санааг баримтлагч Бахаратия Жаната Нам Ютар Прадеш мужид тус намыг дэмжигч санал өгөх эрх бүхий 10 этгээдийн дөрвийнх нь саналыг дангаар авч үнэмлэхүй ялалт байгуулж чадлаа хэмээн мэдэгдсэн байна.
Н.Моди “Ютар Прадешийн ард иргэдэд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ бол Бахаратия Жаната Намын хувьд түүхэн ялалт, хөгжил дэвшил, сайн засаглалын ялалт байлаа” хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.
Энэ ялалт нь дийлэнх олонхийн санал үгүйлэгдэн өөрчлөлт шинэчлэлд тушаа болж байсан Энэтхэгийн Парламентийн Дээд танхимд Бахаратия Жаната Намын байр суурийг бэхжүүлэх юм.
Х.Сарнай