Үс засуулбал эд мал арвидна
ЛАВЛАГАААргын тооллын 3 дугаар сарын 11. Санчир гараг. Билгийн тооллын 14.
Наран 07:14 ургаж, 18:49 минутад шингэнэ. Түлэх барилдлагатай, шороон суудалтай. Их морь одтой, улаагчин тахиа өдөр.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол гаар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс засуулбал эд мал арвидна.