Гуравдугаар сарын 10-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-03-10 09:06:26

09.00 цагт “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага 2017” зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болно.

09.00 цагт “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн туршлага солилцох уулзалт ЭМЯ-нд болно.

10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Хатан туул театрт БСШУС-ын сайд Ж.Батсуурь ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 99062806

10.00 цагт Туушин зочид буудлын Сүлд танхимд БСШУСЯ, НҮБ-ын Хүн Амын Сангаас боловсруулсан “Амьдрах ухааны чадвар” багц гарын авлагын нээлт болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт АН-ын төв байранд Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчид бүртгүүлнэ.

12.00 цагт ЭМЯ-нд Сүрьетэй тэмцэх дэлхийн өдрийн талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд татвараа хугацаандаа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болсон талаар нийслэлийн Татварын газар, ЗЦА-аас мэдээлэл хийнэ.

15.00 цагт Тусгаар тогтнолын ойд зориулсан Математикийн Улсын 4-р олимпиадын шагнал гардуулах ёслол Олонлог академийн байранд болно. Утас: 96969983

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг шалгуулах, хувьчлах талаар ард түмний санал авах “Олон нийтийн 11-11 төв” нээгдсэн талаар мэдээлнэ.

Связанные новости