Гуравдугаар сарын 09-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА10.00 цагт ХЗДХЯ-нд тус яам МҮХАҮТ-тай эдийн засаг бизнесийн хууль,эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
10.30 цагт “Монгол ТВ” цамхагт “Transparency International” байгууллагаас “Авлигын барометрын судалгаа” танилцуулна.
10.30 цагт БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд өөрийн өргөөндөө сэтгүүлчидтэй цаг үеийн асуудлаар уулзалт хийнэ.
11.40 цагт ХХЕГ-ын байранд Монгол Улсын Хилийн тухай хуулийн эх хувийг гардуулах хүндэтгэлийн ёслол болно.
12.00 цагт Дэлхийн тусгай олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах, Монгол Улсын төрийн далбааг гардуулах ёслол Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд болно.
12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Баянзүрх дүүргийн ЗДТГ-т "Монгол цэргийн өдөр"-ийг угтаж "Одонгоо зүүцгээ" хүндэтгэлийн арга хэмжээ болно.
14.00 цагт НЗДТГ-т Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгооны асуудлаар НИТХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийнэ.
14.00 цагт УБХЦГ-ын 108 тоотод "G-time" сүлжээний бизнесийн хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийнэ.