Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн
ЛАВЛАГААӨнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.
Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын зарим газраарцас орж, явган шуурга шуурна.Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Цас орохгүй.Салхибаруун хойноос секундэд6-11 метр, говь,тал хээрийн нутгаарсекундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 8-13 градус,Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлжголын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн,бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАРХОТ:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.