Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн
ЛАВЛАГААӨнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.
Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 2-4 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градусхүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.