Улаанбаатарт зөөлөн шороон шуурга шуурна
ЛАВЛАГААГовийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 10-15 градус,Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 0 градус орчим байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.