Умард Солонгосын иргэдийн Малайз руу визгүй зорчих эрхийг цуцаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-03-02 20:54:43

КУАЛА-ЛУМПУР. /Bernama/. Малайзын Дотоод хэргийн сайд Ахмад Захид Хамиди аюулгүй байдлын үүднээс Умард Солонгосын иргэдийн Малайз руу визгүй зорчих эрхийг цуцлах болсноо пүрэв гарагт мэдэгдлээ.

Малайзын тал Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жөн Намыг VX хорт бодисоор хордуулан алсан хэрэгт Умард Солонгос холбоотой гэж үзсээр байгаа бөгөөд үүний үр дүнд ийм шийдвэр гаргасан байна.  Уг хэрэгт сэжиглэгдэж буй 2 эмэгтэйг шүүх хурал лхагва гарагт Малайзын шүүхэд болсон юм.

Малайз улсыг зорьж буй Умард Солонгосын иргэд заавал виз авах шаардлагатай болсон ба виз хүсэх шинэ журам 3 дугаар сарын 6-наас эхлэн мөрдөгдөнө.

Х.Сарнай

Связанные новости