Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-03-01 07:59:19

Аргын тооллын 3 сарын 1, Буд гараг. Билгийн тооллын 3, Дэлгэрүүлэгч одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 34 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Связанные новости