Алтан унжлагат Тахиа жил гарлаа
ЛАВЛАГАААргын тооллын 2 сарын 27, Сумъяа гараг. Билгийн тооллын 1 буюу шинийн нэгэн. Шувуун хушуут одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 37 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.