Хоёрдугаар сарын 24-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-02-24 09:05:13

10.00 цагт "Монгол Улсын хөрөнгө оруулалтын хоёр талт гэрээний эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг ГХЯ-нд болно.

10.00 цагт Монголбанкнаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Татварын ерөнхий газарт НӨАТ-ын урамшуулал, буцаан олголт болон татварын зарим асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт МҮЭХ-ны байранд "Хөдөлмөрийн хүний төлөө" шагнал гардуулах ёслол болно. 

11.00 цагт Төмөр замын чуулгын байранд Монгол- Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг оны ажил мэргэжлийн аваргуудаа шалгаруулж, шагнал гардуулна.

11.30 цагт Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэсийн урд Цагдаагийн алба хаагчдийн орон сууцны нээлт болно. Утас: 88102717

13.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд ЕБС-ийн сурагчдад зориулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт болно.

14.00 цагт Парк зочид буудалд "Монголын сайн дурын үйл ажиллагааны хандлага, хөгжил" форум болно. Утас: 99125953

15.00 цагт Засгийн газрын II байранд төрийн өндөр, дээд одон медаль гардуулах ёслол болно.

Монгол Ньюс мэдээллийн төвд

11.00 цагт МУИС-ийн багш нарын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт УБТЗ-ын удирдлагын бүтцийн өөрчлөлтийн талаар Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийнэ.

Связанные новости