194 иргэнийг залилсан эмэгтэйд 13 жилийн ял оноов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянзүрх дуүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэдийг халамж, зээл тусламжид хамруулна хэмээн залилдаг байсан этгээдэд 13 жил нэг capын ял оноов.
Шүүхийн шийдвэрээр уг эмэгтэй чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлэх юм. Шүүгдэгч эмэгтэй С нь “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан байна. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан шагналд тодорхойлно, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон, гаалийн татварын мөнгө шилжүүл” гэх мэтээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагын захирлуудыг хуурч залилан хийдэг байжээ. Өмнө нь залилан мэхэлсэн гэмт хэргээр ял шийтгүүлж суллагдаад, ялтай байх хугацаандаа буюу 2014 оны тавдугаар сарын 14-нөөс 2016 оны гуравдугаар сарын 23-ны хооронд нийслэлийн таван дүүрэг, 16 аймгийн нийт 194 иргэнээс 111.855.850 төгрөг залилж завшсан гэмт хэргийн улмаас ийнхүү ял эдлэх болсон юм байна.
Ж.Батсайхан