АНУ-ын Байнгын төлөөлөгч ОХУ-ыг шүүмжлэлээр булжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Pravda.ru/. Виталий Чуркины дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогссоноор эхэлсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн өнөөдрийн хуралдааны үеэр НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Никки Хейли Орос улсыг шүүмжлэлээр булжээ.
АНУ-ын дургүйцлийг хүргэх болсон шалтгаан нь Бүгд Найрамдах Донецк Ард улс /БНДАУ/, Бүгд Найрамдах Луганск Ард улсын /БНЛАУ/ паспортыг хүлээн зөвшөөрөх тухай Оросын Ерөнхийлөгч Владимир Путины гаргасан зарлиг юм.
Хейлигийн үзэж байгаагаар, Путины энэ шийдвэр нь “Украины зүүн нутагт энх тайвныг тогтооход чиглэсэн хүчин чармайлтад шууд дайсагнаж буй хэрэг" ажээ. Үүний сацуу тэрбээр хэлэхдээ, Москва, Вашингтон хоёр харилцаагаа сайжруулах боломжтой гэж дурджээ.
“Эцсийн эцэст бид нийтэд аюул учруулж буй олон заналхийллыг сөрөн зогсч байгаа билээ. Гэхдээ Европын холбоотнуудын аюулгүй байдлыг золиослон Оростой хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлэх боломжгүй юм” гэж Хейли хэлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины Донецк, Луганск мужийн зарим районуудын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг иргэншилгүй иргэд болон Украины иргэдэд олгосон бичиг баримт, тээврийн хэрэгслийн бүртгэлийн тэмдгийг ОХУ-д хүлээн зөвшөөрөх тухай” зарлигт гарын үгэг зуржээ.
Энэ баримт бичигт гарын үсэг зурсан явдал нь юуны түрүүнд Оросоос БНДАУ, БНЛАУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрч, мөн Орост руу ирж буй иргэдэд тулгарч буй бэрхшээлийг хөнгөвчлөхөд чиглэгдсэн байна.
Сүүлийн хэдэн жилийн турш Украины тал бүслэлт хийснээс болж БНДАУ болон БНЛАУ-ын оршин суугчид Украины холбогдох байгууллагуудаас паспорт, гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтуудыг авах боломжгүй болжээ.
Ийм учраас дээрх зарлиг бол Донбасст үүссэн нөхцөл байдлаас үүдэн аргагүйн эрхэнд авсан арга хэмжээ юм.
О.Барс