УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Хорих 461 дүгээр ангид хорьсон байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-21 20:27:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг шалгаж эхэлсэн  мэдээлэл байсан.

Үдээс өмнө АТГ түүнээс байцаалт авах тухай мэдээлэл цацагдсан. Харин 15.00 цагийн орчимд албан ёсны байцаалт авч эхэлсэн бөгөөд прокурорын шийдвэрийн дагуу түүнийг хорихоор болсон бөгөөд 19.00 цагийн орчимд Хорих 461 дүгээр ангид хүргэжээ. УИХ-ын гишүүн асан  Б.Гарамгайбаатарыг Хөгжлийн банкны томоохон зээлдэгч гэдгээс гадна  Хөгжлийн банк болон бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан байцааж байгаа. АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийж буй шалгалтын хүрээнд 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг холбогдох этгээдүүдээр нөхөн төлүүлэх мэдээ ч бий. Энэ мэдээллийг прокурорын байгууллагаас лавлахад үгүйсгэсэнгүй.

Ж.Батсайхан

Связанные новости