48.7 сая юань худалдан авах санал ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-20 14:26:12

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1989.20-1992.75 төгрөгийн ханшаар 6.95 сая ам.доллар, 311.85-313.30 төгрөгийн ханшаар 48.7 сая юань худалдан авах, 314.01-314.11 төгрөгийн ханшаар 4.0 сая юань худалдах санал ирүүлжээ.

Харин Монголбанк 5.8 сая ам.долларыг 1992.00 төгрөгийн хаалтын ханшаар, 21.5 сая юанийг 312.80 төгрөгийн хаалтын ханшаар  нийлүүлэв.
Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн, 8.028 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, мөн 30.0 сая юанийн своп хэлцлийн санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлэв.

Связанные новости