Засгийн газрын богино хугацаат үнэт цаасны арилжааг энэ сарын 21-нд явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-18 13:24:45

52 долоо хоног буюу 12 сарын хугацаатай, жилийн 17.91 хувийн хүүтэй Засгийн газрын богино хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 21-нд явуулна хэмээн Хөрөнгийн биржээс мэдээллээ.

Долоо хоног бүр арилжих Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтоож буй юм. Тодруулбал Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа ирсэн саналыг  цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийж байна. 

Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар 3,394 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээл дээр арилжиж 360 сая 575 247 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Энэ өдөр "MSE ALL" индекс 825.39 нэгж болж 0.08 хувиар өссөн байна.

Б.Заяа

Связанные новости