Ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-02-18 08:46:10

Өнөөдөр хойд хэсгээр, 18-ны шөнө нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурч,
 ихэнх нутгаар хүйтрэхийг малчид, тээвэрчид, иргэдэд Цаг уур,орчны газраас анхаарууллаа. 

Ихэнх нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг,Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус,Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын талаар 4-9 градус хүйтэн,говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан,бусад нутгаар 3 градусдулаанаас 2 градус хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр.4-6 градус хүйтэн байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Связанные новости