Хөрөнгийн бирж 27 348 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 27 348 ширхэг хувьцаа арилжжээ.
Ингэснээр 11 хувьцаат компанийн хувьцаа өсч, 8 компанийн хувьцаа буурсан бол 8 компанийн хувьцаа тогвортой байв. Үүнээс “Увс чацаргана” компани хамгийн өндөр буюу 14.82 хувиар өссөн бол “Женко тур бюро” 9.15 хувь, “Монинжбар” 6.18 хувиар өслөө. Мөн 2 398 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжиж 252 сая 805 088 төгрөгийн гүйлгээ хийжээ.
Мөн өдөр "MSE ALL" индекс 828.04 нэгж болж 0.12 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 427 тэрбум 609 сая 993 432 төгрөг болов.