“Хөвсгөл алтан дуулга” компанийн хувьцаа 14.93 хувиар өслөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 102 753 ширхэг хувьцаа арилжсанаас 5 хувьцаат компанийн хувьцаа өсч, 15 хувцаат компанийн хувьцаа буурлаа.
Үүнээс “Хөвсгөл алтан дуулга” компани хамгийн өндөр буюу 14.93 хувиар өссөн бол “Гермес центр” 3.32 хувиар, “Сүү” 1.16 хувиар өслөө. Мөн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай 66 202 ширхэг, 104 долоо хоногийн хугацаатай, 18.00 хувийн хүүтэй 40,172 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 10 тэрбум 140 сая 360 432 төгрөгийн гүйлгээ хийжээ.
Мөн өдөр "MSE ALL" индекс 827.06 нэгж болж 0.43 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 423 тэрбум 78 сая 930 047 төгрөг боллоо.