"Эрдэнэт" үйлдвэрийн  эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-14 16:42:17

Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас "Эрдэнэт" үйлдвэрийн үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хамтарсан шалгалт хийж эхэлжээ.

Тодруулбал тус үйлдвэрийн үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үр ашгийн байдал, төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, мөнгөний зарцуулалт, авлага, өглөгийн дүн, худалдан авалт, гэрээ хэлцлийн үр дүнг шалгах юм байна.          

Ийнхүү хамтарсан шалгалт хийснээр эдийн засаг, санхүүгийн зөрчил, маргаантай  асуудлуудад дүгнэлт гаргах юм байна.

Мөн цаашид Үндэсний Аудитын газраар ахлуулсан Монгол банк, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтарсан шалгалт оруулах ажээ.

 Б.Заяа

Связанные новости