Хөрөнгийн бирж 13,280 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 13 хувьцаат компанийн нийт 13,280 ширхэг хувьцаа арилжсан байна.
Энэ өдөр MSE ALL индекс 928.17 нэгж болж 0.45 хувиар буурчээ.
Дашрамд дурдахад Хөрөнгийн биржид энэ оны эхний есөн сард арилжсан нийт үнэт цаасны хэмжээ 2014 оноос 39.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал 2013 онд 43 сая, 2014 онд 40.9 сая ширхэг үнэт цаас арилжаалаад байсан бол энэ нь 24.7 сая ширхэг болж, буурсан байна.
Б.Заяа