Хоёрдугаар сарын 10-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт “Чингис” зочид буудалд МСНЭ, “Имако консалтинг” компани хамтран “Сэтгүүлчдийн бүтээмж, сэтгэлгээ, имижилоги” сургалт зохион байгуулна.
09.00 цагт Үндэсний татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн Татварын ерөнхий газарт болно.
09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд ШӨХТГ-аас хэрэглэгчийн өргөдөл гомдлыг барагдуулах, иргэдийн хэрэглээний боловсролыг дээшлүүлэхэд хорооны нийгмийн ажилтны оролцоог хангах сургалт зохион байгуулна.
09.00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ХЗДХ-ийн Сайд С.Бямбацогт “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдах ажилтны зөвлөгөөн”-д оролцож үг хэлнэ.
09.30 цагт Туушин зочид буудалд "Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдийн чиг хандлага" сэдэвт хурал болно.
09.30 цагт "Holiday Inn" зочид буудалд "Өсвөр үеийн бэлгийн болон нөхөх үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд" семинар болно.
10.00 цагт Арилжааны банкуудын гүйцэтгэх захирлууд Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол Монголбанкинд болно.
10.00 цагт UBH center-т Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, түүхийн эдийн тээвэрлэлтийг олон улсын жишигт нийцүүлж, ОХУ, БНХАУ руу бүх төрлийн тээвэрлэлт хийх болсон талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Монгол Тулгатан” ТББ-аас "Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжицгээе" аяны талаар мэдээлэл хийнэ.
11.40 цагт Дуучин Ш.Хүрэлбаатарын “Миний дурласан бүсгүй” цомгийн нээлт, хэвлэлийн бага хурал “Hi-Fi records”-ийн төв салбарт болно.
12.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд “Монгол түмний сод хүмүүс” цуврал номын VII ботийн нээлт болно.
13.00 цагт ХанУул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс "2016 оны Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ" сэдвээр мэдээлэл хийнэ. Утас: 99047909, 99111110
14.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд гялгар уутны хэрэглээнээс татгалзах "Гялгар уутгүй өдөр"-ийн талаар мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд
УИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдана.
09.30 цагт “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган болно.