Монгол залууг хөнөөсөн сэжигтнээр Осама Мохамед гэгчийг баривчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬКанад улсын Калгари хотод өнгөрсөн сарын 23-нд 22 настай монгол иргэн Б.Итгэл буудуулж нас барсан тухай бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан 18 настай Осама Эффрат Мохамед гэгчийг өнгөрсөн бямба гаригт баривчилжээ. Толгойдоо буудуулсан хүнд шархтай монгол залуу Б.Итгэлийг “Pontiac G5” загварын цагаан машинтай үл таних этгээд Шелдон Чюмир эрүүл мэндийн төвийн өмнө орхиод зугтсан юм. Тухайн үед хохирогч шархаа даалгүй нас барсан харамсалтай явдал гарсан. Гэрчүүдээс авсан мэдээллийн дагуу сэжигтэн хоёр эрийг эрэн сурвалжилснаар Осама Эффрат Мохамед гэгчийг ийнхүү цагдаагийнхан баривчлаад байна.
Ж.Батсайхан