Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхийнхэн ажлаа тайлагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр өөрийн байрандаа өнгөрсөн онд шийдвэрлэсэн хэргүүдийн талаар мэдээлэл хийв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 онд буюу эхний хагас жилд нийт 1218 хүнд холбогдох 776 хэрэг хүлээн авчээ. Үүнээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд 203 хүнд холбогдох 104 хэргийг буцааж, 820 хүнд холбогдох 544 хэрэг хянан шийдвэрлэснээс 695 хүн ял шийтгүүлж, 113 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 12 хүн цагаатгаж, 195 хүнд холбогдох 128 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 онд буюу тайлангийн хугацаанд нийт 639 хүнд холбогдох 406 хэрэг хүлээн авчээ. Үүнээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад 108 хүнд холбогдох 58 хэргийг буцааж, 380 хүнд холбогдох 283 хэрэг хянан шийдвэрлэж 229 хүнд ял шийтгэж, 21 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 6 хүнийг цагаатгасан. Мөн 124 хүнд холбогдох 65 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаа бол Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 онд нийт 409 хүнд холбогдох 268 хэрэг хүлээн авсан байна. Үүнээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад 115 хүнд холбогдох 50 хэргийг буцааж, 178 хэрэг хянан шийдвэрлэж, 189 хүнд ял шийтгэл оногдуулж, 69 хүнд холбогдох 40 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нийт 475 хүнд холбогдох 311 хэрэг хүлээн авчээ. Үүнээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад 66 хүнд холбогдох 33 хэргийг буцааж, 336 хүнд холбогдох 235 хэрэг хянан шийдвэрлэж, 297 хүн ял шийтгүүлж, 36 хүнд холбогдох 22 хэргийг хэрэгсэхгүй болгож, 3 хүн цагаатгаж, 73 хүнд холбогдох 43 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.
Улсын хэмжээнд Анхан шатны шүүхүүд 2016 онд нийт 10120 хүнд холбогдох 7025 эрүүгийн хэрэг хүлээн авч, 5762 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, 6566 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан бол Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 2016.06.01-12.20 хүртэлх хугацаанд 2741 хүнд холбогдох 1761 эрүүгийн хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Улсын хэмжээнд хүлээн авсан эрүүгийн хэргийн 25-27 хувийг эзэлжээ. Дээрх тоон үзүүлэлтээс харахад Монгол Улсын хэмжээнд эрүүгийн хэргийг анхан шатны журмаар шүүн таслах ажиллагаа явуулж байгаа 33 шүүхээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд харьцангуй өндөр ачаалалтай ажилласныг харуулна. Хянан шийдвэрлэсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хүнд, онц хүнд гэмт хэрэг харьцангуй их шийдвэрлэснээс Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг зонхилжээ. 2016 онд тус шүүхээс олны анхаарлыг татсан олон хэрэг хянан шийдвэрлэснээс тодруулбал, Нарантуул ОУХТ-д гал гарсантай холбоотойгоор Ш.Амгаланбаатар нарын 7 хүнд холбогдуулж /ЭХ-ийн 189.2, 154.2/ эрүүгийн хэрэг /104 хохирогчтой, хохиролын хэмжээ өндөр/- шийдвэрлэсэн. Мөн Сандэй плаза төвд гал гарсантай холбоотойгоор ЭХ-ийн 189.2-т заасан гэмт хэрэгт Б.Энхбаяр нарыг холбогдуулан яллагдагчаар татсан эрүүгийн хэрэг /113 хохирогчтой, 3.2 тэрбум хохиролтой/, Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох эрүүгийн хэрэг, төрсөн эхийгээ хөнөөсөн Г.Баярцэцэгт холбогдох болон Д.Отгонгэрэл нарт /ЭХ 148.4/ /олон хохирогч, хохирлын хэмжээ өндөр/ холбогдох хэрэг, Г.Дэнзэн нарын 5 хүнд /ЭХТА-ийн 150.3, 265.2/ холбогдох эрүүгийн хэрэг, С.Зориг агсны амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар нарын 3 хүнд холбогдох эрүүгийн томоохон хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхаарал татдаг. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах гэмт хэрэг бусад гэмт хэргээс хамгийн их өссөн үзүүлэлттэй байна. Дээрх гэмт хэрэг 2016 онд Улсын хэмжээнд эрүүгийн шүүхээр 72 хэргийн 130 хүнд ял шийтгэл оногдуулсан нь өмнөх он буюу 2015 онтой харьцуулахад эрүүгийн хэргийн тоо 71.4, ял шийтгүүлэгчдийн тоо 71.1 хувиар тус тус өсчээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн тухайд Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах гэмт хэргийг тус онд 85 хүнд холбогдох 45 эрүүгийн хэргийг шийдвэрлсэн нь улсын хэмжээнд шийдвэрлэсэн энэ төрлийн гэмт хэргийн 62.5 хувийг эзэлж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн /2016.06.01-12.20 хүртлэх хугацаанд/ нутаг дэвсгэрийн харъяалалд байдаг таван хорих ангид ял эдлэж буй ялтнуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74, 75 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 333, 334 дүгээр зүйлд зааснаар тодорхойлолт, дүгнэлт гарган шүүхэд шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 151 материалыг хянан хэлэлцэж, нэг ялтанд холбогдох прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, нэг ялтныг өвчний учир хугацаанаас өмнө хорих ял эдлэхээс чөлөөлж, 76 ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, 62 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж шийдвэрлэсэн зэргийг тайлангаас нь онцоллоо.
Ж.Батсайхан