Умард Солонгосын Тагнуулын газрын даргыг огцруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. Солонгосын Хөдөлмөрийн нам /СХН/ шалгалт явуулсны дараа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх шалтгаанаар Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Тагнуулын газрын даргыг огцруулсан тухай Өмнөд Солонгосын Засгийн газар өнөөдөр мэдэгдлээ.
Умард Солонгосын тагнуулын газар буюу Улсыг аюулаас хамгаалах яамны дарга болох 72 настай Ким Вон Хоныг өнгөрсөн сарын дундуур огцруулсан байна. Түүний армийн цолыг генералаас хошууч генерал болгон бууруулжээ.
Улсыг аюулаас хамгаалах яамны мэдэгдсэнээр, хүний эрхийг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, авлига авсан учраас түүнийг огцруулсан аж.
Умард Солонгосын удирдагчийн ойрын туслах гэгдэж байсан Ким Вон Хон нь 2011 оны сүүлчээр Ким Жөн Ун төрийн эрхэнд гарсны дараа буюу 2012 оны дөрөвдүгээр сард Тагнуулын газрын дарга болсон юм.
Шалгалтын ажиллагаа бүрэн дууссаны дараа түүнд ямар шийтгэл ногдуулахыг СХН шийдэж магадгүй гэж албаны эх сурвалж хэллээ.
Г.Доржханд