Хоёрдугаар сарын 01-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-02-01 08:58:28

09.00 цагт "Чингис" зочид буудалд "Монголын үндэсний хоршоологчдын V чуулган" болно.

09.30 цагт Нийслэлийн Иргэний танхимд "Төрийн албаны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хотын дарга С.Батболд болон нийслэлийн удирдлагууд, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Сар шинийн баяртай холбоотойгоор хотын даргын гаргасан захирамжийг олон нийтэд танилцуулна.

10.00 цагт Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас Сүхбаатар дүүргийн Тамгын газрын байранд Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх "Гэртээ харих зам" хөтөлбөрийг танилцуулна.

10.30 цагт ХЗДХЯ-нд олон нийтээс хандив цуглуулж, эмнэлгүүдэд шаардлагатай агаар цэвэршүүлэгч шүүлтүүр бэлэглэж буй “Бяцхан агаар” аяныг зохион байгуулагчийг С.Бямбацогт сайд хүлээн авч уулзана.

11.00 цагт Спортын төв ордонд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ баг мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Элсэлтийн Ерөнхий Шалгалтын Бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор Боловсролын Үнэлгээний төвөөс мэдээлэл хийнэ.

11.00 цагт Спортын төв ордны гурван давхарын хурлын танхимд /303 тоотод/ БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсээс зохион байгуулж буй биеийн тамир, спортын салбарын шилдэг судлаач шалгаруулах уралдааны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус байгууллага Голомт банк хамтран ажиллах санамж бичиг байгуулна.

14.00 цагт “Оргил" рашаан сувилал өөрийн байрандаа “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

Хэвлэлийн хүрээлэнд

11.00 цагт "Өвчний үүсгэгчийг зөв тодорхойлж эмчилгээг үр дүнтэй болгох арга зам байна уу.  Түүнийг хэрхэн нэвтрүүлэх вэ” сэдэвт хэлэлцүүлэг болно.

13.30 цагт "Эрдэнэс Таван Толгой ХК-ийн хувьцааг хөдөлгөх арга замууд" хэлэлцүүлэг болно.

Связанные новости